Японы үл хөдлөхийн салбарт оруулж буй гадны хөрөнгө оруулалт 45 хувиар өсжээ.
Зөөлөн мөнгөний бодлогоос шалтгаалж иенийн ханш сул байгаа энэ үед Японы үл хөдлөхийн салбарыг гадны хөрөнгө оруулагчид ихээр сонирхож байна.
Японы төв банк бодлогын хүүгээ -0.1 хувь дээр тогтоосон бөгөөд оны эхнээс Японы иенийн ханш ам.долларын эсрэг 11 хувиар сулраад байна.
JLL компаний судалгаа хариуцсан захирал Koji Nato “2023 оны 1 улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 100 хувиар өссөн” талаар онцолсон байна.
Мөн түүний хэлснээр Японы үл хөдлөхийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт дэлхийн хамгийн өндөр хөрөнгө оруулалт болжээ.
CBRE-ийн мэдээллээс үзэхэд 2023 оны эхний хагас жилийн байдлаар Японы үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 45 хувиар өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй