RIVN компани 1.5 тэрбум ам.долларын хувьцаанд хөрвөх бонд гаргах болсноор хувьцааны ханш нь унав.
Өчигдөр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian (NASDAQ:RIVN) Automotive-аас 1.5 тэрбум ам.долларын хөрвөх нөхцөлтэй ногоон бонд гаргах болсноо зарлав.
Тус бондын хувьд 2030 оны 10 сард хугацаа нь дуусах бөгөөд хөрөнгө оруулагчид хугацааны эцэст үндсэн төлбөрөө компанийн хувьцаа эсвэл бэлэн мөнгөөр авах эсэхээ сонгох юм.
Хувьцаанд сөргөөр нөлөөлж буй энэ үйлдэл нь шинжээчдийг RIVN-аас болгоомжлоход хүргэж, зах зээл хумигдаж байгаа үед илүү аюулгүй хөрөнгө оруулалт сонирхох нь зөв гэж үзэхэд хүргэсэн байна.
Гэвч нөгөө талаас нь харвал RIVN ногоон бонд гаргаж буй санхүүжилтийн өртөгийг багасгаж байгаагаас гадна шинэ автомашинуудаа нийлүүлэхэд түлхэц болох юм.
Компани нь 3-р улирлын орлогоо 1.29-1.33 тэрбум ам.долларт хүрнэ гэж төсөөлж байгаа бөгөөд энэ нь оны эхний үзүүлэлтээс 4 дахин өндөр юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй