Сингапурт тээврийн хэрэгслийн гэрчилгээ 106 мянган ам.долларт хүрчээ.
5.9 сая хүн амтай Сингапур улс замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд 1990 онд 10 жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн гэрчилгээний системийг нэвтрүүлсэн.
Эдүгээ тус гэрчилгээ нь 106 мянган ам.долларт хүрсэн нь АНУ-д худалдаалагдаж буй Toyota Camry загварын автомашины ханшийг 4 дахин давсан дүн юм.
2020 онд харьцангуй бага хүн автомашин хэрэглэж байхад тус гэрчилгээний үнэ 30 орчим мянган ам.доллар байжээ.
Сингапурт нийт 950 гаруй мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох хүчин чадалтайг тогтоосон бөгөөд хуучин тээврийн хэрэгсэл бүртгэлээс хасагдахад шинэ зөвшөөрөл олгодог байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй