Hyundai, Kia компаниуд Tesla-ийн цахилгаан автомашины цэнэглэгчийг ашиглана.
Өчигдөр Hyundai Motor болон Kia компаниуд Теслагийн цахилгаан автомашин цэнэглэгчийг 2024 онын 4-р улирлаас эхлэн ашиглаж эхлэхээ мэдэгдлээ.
Өмнө нь Ford болон General Motors компаниуд Тесла компанийн цахилгаан автомашин цэнэглэгч станцуудыг ашиглах гэрээг байгуулснаар тус брэндийн хэрэглэгчдэд автомашинаа цэнэглэх боломж бүрдсэн юм.
Hyundai-ийн мэдэгдсэнээр тус хэлцлийн дагуу 2024 онд шинээр үйлдвэрлэгдэх цахилгаан автомашинууд АНУ, Канад, Мексик улсуудад байрлах Теслагийн нийт 12,000 цэнэглэгч станцуудыг ашиглах боломжтой болж байгаа юм байна. Харин Hyundai болон Kia-ийн одоогийн автомашин хэрэглэгчид 2025 оны 1-р улиралд тус цэнэглэгч станцуудыг ашиглах боломжтой болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй