Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын бондуудад юу тохиолдов?

АНУ-ын бондуудад юу тохиолдов?

АНУ-ын бондуудад юу тохиолдов?

АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондуудын өгөөж ХНС-ийн 9 сарын хурлын дараагаар 47bp (0.47%) өссөн нь төв банкны “Урт хугацаанд хүүгээ өндөр хэвээр барих” бодлоготой шууд холбоотой.

Гол анхаарах зүйлс юу вэ?

  • Өнөөдөр АНУ-ын ажил эрхлэлтийн байдлыг илтгэх тоон мэдээлэл гарна. Хэрэв сайн гарвал бондын өгөөж буурах магадлалыг өсгөнө.

Гэвч ерөнхий трендийг харвал ХНС-ийн шийдвэртэй холбоотойгоор 10 жилийн хугацаатай бондын өгөөж 5% давсан хэвээр байх хүлээлттэй байна. 9 сард ажилгүйдлын тэтгэмж хүссэн иргэдийн тоо 207 мянга буюу 2 мянгаар өссөн. 

  • Түүхэн хугацааны үзүүлэлтээс харвал бондын өгөөжид тухайн цаг үеийн хүчин зүйлсүүд нөлөөлсөн.
  • Эдийн засгийн хүлээгдэж буй таагүй нөхцөл байдал, инфляцын тодорхойгүй байдал, ЗГҮЦ-ийн хөрвөх чадвар сул байгаа зэрэг нь өгөөжийн хэлбэлзэлд нөлөөлж болзошгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.