Хамас бүлэглэл Израйлд довтолсны дараа алтны ханш азийн зах зээл дээр өсөлттэй нээгдлээ
Хагас сайн өдөр Хамас бүлэглэл Израйлд цохилт өгсний дараа алтны ханш Азийн зах зээлд 0.9%-иар өслөө. Зах зээл 1848 ам.долларт арилжаалагдаж буй алтыг геополитикийн үймээн самууны үед найдвартай хөрөнгө оруулалт гэж үзэж байна.
CMC Markets-ийн шинжээч Тина Тенг, алтны ханш сүүлийн 1 сард огцом уналтыг үзүүлж, өнгөрсөн долоо хоногт 3-р сараас хойшхи хамгийн доод цэгтээ хүрснийг тодотгосон байна.
Шинжээчид алтны дараагийн зорилтот ханшийг 1878-д хүрч магадгүй гэж таамаглаж байгаа бөгөөд тус цэг дээр 4 цагийн хүчтэй нийлүүлэлтийн бүс байгаа юм. Урт хугацааны эсэргүүцлийн бүс 1920-1923 ам.долларын бүсэд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй