БНХАУ-ын аялал жуулчлал 71.3%-иар өссөн байна
БНХАУ-ын Аялал жуулчлал, соёлын яамны мэдээлснээр өнгөрсөн сард дотоодын жуулчдын тоо 826 саяд хүрч өмнөх оны мөн үеэс 71.3%-иар өссөн байна. Харин 2019 оны үе буюу ковидын өмнөх үеийн баяр ёслолын үетэй харьцуулахад 4.1%-иар өсжээ. Орлогоор нь тооцвол 753.4 тэрбум юань буюу 129.5%-ийн өсөлтийг дотоодын аялал жуулчлалын орлого бүрдүүлжээ.
Хил дамжсан нэвтрэгсдийн тоо өмнөх онтой харьцуулахад 3 дахин өссөн ч 2019 оны түвшинтэй харьцуулахад 85.1%-тай тэнцэж байна. Иймд аялал жуулчлалын салбар бүрэн сэргэх зах зээлийн орон зай үлдсэн хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй