Hyundai компани Чонгчинд байрлах үйлдвэрийн зарах үнийг 30 хувь буурууллаа
Hyundai Motor компани Хятадын баруун урд зүгт байрлах Чонгчин хотод байрлах үйлдвэрээ зарах доод үнийг 30 хувиар бууруулж 2.58 тэрбум юань буюу 353.38 сая ам.доллар болголоо.
Чонгчин дахь үйлдвэр нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилд 300 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
Hyundai компани Хятад дахь бизнестээ бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрийг 6 сард гаргасан юм. Hyundai БНХАУ-д нийтдээ 5 үйлдвэртэй байсан бөгөөд тэдгээрийн нэгийг 2021 онд зарсан бол ирээдүйд 2 үйлдвэртэй ажиллах төлөвлөгөөтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй