Агаарын тээврийн компаниуд Израил руу хийх нислэгүүдээ цуцалж байна.
Хамас бүлэглэл болон Израйл улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж, United Airlines, Delta Air Lines болон American Airlines компаниуд нислэгээ цуцалж байгаа бол Emirates, Turkish Airlines, Израилийн El Al компаниуд нислэгээ хэвийн явуулсаар байгаа юм байна.
Delta Air Lines компани 10 сар дуустал Тель Авив хот руу чиглэсэн болон гарах нислэгүүдээ цуцалсан бол өнгөрсөн баасан гарагт United Airlines компанийн зарим нислэг замаасаа цуцлагдаж, Сан Франциско руу буцсан байна.
Мөн Германд төвтэй Lufthansa болон бусад Европын авиа компаниуд нислэгээ цуцалж байна. Үүнд, Lufthansa группын охин компаниуд болох Swiss International Air Lines болон Australian Airline компаниуд хамрагдагдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй