Tesla-гийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашины борлуулалт 11 хувиар буурлаа.
China Passanger Car Association-аас мэдээлснээр 9 сард БНХАУ-д үйлдвэрлэсэн Tesla-гийн цахилгаан автомашины борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10.9 хувь буурсан байна.
Тус сард Tesla компани Хятадад үйлдвэрлэсэн 74073 ширхэг цахилгаан автомашин борлуулсан байна. Харин 10 сарын 6-нд хямдрал зарласан Model 3 болон Model Y загваруудын хувьд 8-аас 9 сарын хугацаанд борлуулалт нь 12 хувь буурчээ.
Компанийн зүгээс тус үзүүлэлт нь үйлдвэрийн дотоод төлөвлөгөөнөөс шалтгаалсан бөгөөд 2023 оны зорилт болох 1.8 сая автомашины борлуулалтын тоонд өөрчлөлт ороогүйг мэдэгдсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй