Хөрөнгө оруулагч Нельсон Пелц "Disney"-н ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг солих саналтай байна.
Trian Fund сангийн хөрөнгө оруулагч Нельсон Пелц Disney компанийн эзэмшлээ энэ жил 4 сая ширхэг хувьцаанаас 30 сая хүртэл нэмсэн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг билээ.
Тэрээр Trian Fund сангийн 8.5 тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг бөгөөд Disney компани дахь эзэмшил нь 2.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард Нельсон Пелц Disney-н хувьцааны уналтад компанийн удирдлагыг буруутгаж, өөрөө удирдлагын багт орох хүсэлт гаргаж байсан. Гэхдээ сарын дараа компанийн удирдлагыг Боб Айгер авснаар тэрбээр нэрээ татсан юм.
Wall Street Journal-ын мэдээлснээр тэрээр Disney-н ТУЗ-ийн бүтцэд өөрчлөлт оруулж, өөрөө нэг гишүүн нь болох магадлалтай байгаа юм байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй