Монголбанк энэ оны эцэст инфляц 9.3 хувьд хадгалагдах төлөвтэй гэж үзэн өмнөх төсөөллөө ахиуллаа.
Монголбанк 2024 онд инфляц 7.8 хувь буюу зорилтот түвшин болох 4-8 хувийн түвшинд хүрнэ гэж таамаглаж байна
Тодруулбал, энэ оны эцэст инфляц 9.3 хувьд хадгалагдах төлөвтэй гэж өмнөх төсөөллөө ахиуллаа. Монгол Улсын инфляц 2011 оны 11 сараас хойш 2 оронтой тоонд хадгалагдаж ирсэн бол 1 оронтой тоонд дөхөхөөр байна.
Монголбанк бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн нь 2017 оны эхэн үеэс хойших хамгийн өндөр түвшин юм.
Хүнсний бус инфляц, импортын барааны үнийн өсөлт саарах, шатахууны үнэ, тогтвортой байхтай холбоотойгоор бодлогын хүү буурахаар хүлээгдэж байна.
Түүнчлэн энэ онд гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч байгаа ч зэсийн баяжмал, нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч өсөж байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг эрчимжүүлж байгааг Монголбанк мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт 2023 онд 5.6 хувь, 2024 онд 6.0 хувь, 2025 онд 5.9 хувьд хүрнэ гэж тооцоолсон байна.
Гэвч БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт буурах, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал нь эдийн засгийн өсөлтийг доош татах хамгийн гол эрсдэл хэвээр байгааг дурджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй