Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын инфляц хүлээлтээс өндөр гарснаар бодлогын хүүг өсгөнө гэсэн хүлээлт нэмэгдлээ.

АНУ-ын инфляц хүлээлтээс өндөр гарснаар бодлогын хүүг өсгөнө гэсэн хүлээлт нэмэгдлээ.

АНУ-ын инфляц хүлээлтээс өндөр гарснаар бодлогын хүүг өсгөнө гэсэн хүлээлт нэмэгдлээ.

АНУ-ын 9 сарын инфляцын түвшин шинжээчдийн хүлээлтээс өндөр буюу 3.7 хувьтай гарсан. Тиймээс шинжээчид ирэх саруудын бодлогын хүүгийн төсөөллөө өсгөлөө.

Тодруулбал, тус мэдээлэл гарахаас өмнө шинжээчид 12 сард бодлогын хүүг 28 хувийн магадлалтай өснө гэж таамаглаж байсан бол 40 хувьд хүргэсэн байна. Хэрэв дахин нэг удаа бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүлбэл бодлогын хүү 5.75 хувьд хүрэх юм.

Мөн шинжээчдийн ирэх оны бодлогын хүүгийн хүлээлт 4.5 хувиас 4.6 хувь болж нэмэгдсэн байна. Энэ оныг дуустал АНУ-ын бодлогын хүүг тодорхойлогч нээлттэй захын хурал 2 удаа болох бөгөөд эхний уулзалт 11 сарын 2-нд, дараагийнх нь 12 сарын 14-нд болох юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.