Израйл улс 200 сая ам.долларын бонд гаргана.
Хамас бүлэглэлийн зэвсэгт дайралтын дараахан Израйл улс 200 сая ам.долларын бонд босгохоо мэдэгдсэн нь дэлхийн анхаарлыг татаж байна. Өнөөдрийн байдлаар Израйлын ЗГ-ын бондын өгөөж 4.8%-тай байна.
Израйлын бонд хариуцсан ерөнхийлөгч Дани Навегийн мэдэгдсэнээр “АНУ-д тус бондын эрэлт өндөр тул одоо л зарах цаг нь” гэсэн байна.
Үндэстний хэмжээнд аюул дагуулсан одоогийн хүндхэн нөхцөл байдлыг даван туулж, санхүүгийн эх үүсвэрээ таслахгүйн үүднээс Израйлын бондууд хөрөнгө оруулалт татдаг байна.
S&P агентлагийн зүгээс тус бондын зээлийн эрсдэлээс хамгаалах даатгалын зардал 109 нэгжид хүрч өссөнийг мэдээлсэн байна.
Мөн Moody,s агентлаг Израйлын ЗГ-ын бондын “А1” зэрэглэлийг эргэж харахаа мэдэгдээд байна. Израйл нь дайнд бэлдэх зориулалтаар 1 тэрбум ам.долларыг бондын санхүүжилтээр босгох төлөвлөгөөтэй байна. 2022 оны эцсийн байдлаар Израйлын нийт бондын дүн 5.4 тэрбум ам.доллар байгаа нь нийт гадаад өрийн 12%-тай тэнцэж байна.
Голомт Капитал компанийн “БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД” Израйлын бондыг авахыг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй