Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Үл хөдлөх хөрөнгийн аварга Country Garden Holdings өнөөдөр 15 сая ам.долларын бондын хүүгийн төлөлт хийнэ.

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын аваргуудын нэг Country Garden Holdings компани өнөөдөр 15 сая ам.долларын бондын хүүгийн төлөлт хийх ёстой юм.  

Тус бондын хүүгийн төлөлтийг Country Garden компани сарын өмнө буюу хугацаандаа төлж чадаагүй учраас 30 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тус хугацаа өнөөдөр дуусаж байна.

9 сард тус компани нь 22.5 сая ам.долларын бондын хүүгийн төлөлт хийснээр дампуурлаас аврагдсанаас гадна эх газарт гаргасан 6 бондын хугацааг сунгаж чадсан юм.

Мөн тус компанийг үүсгэн байгуулагч гэр бүл 300 сая ам.долларын хүүгүй санхүүжилтийг олгосон билээ.

Country Garden компанийн хувьцааны ханш өнөөдрийн 10:02 минутын байдлаар 2.74 хувиар өсөөд байна.

Үл хөдлөх хөрөнгийн салбарын өрийн хямрал нь салбарын бусад хувьцаануудыг унагахаас гадна Хонгконг, Хятадын эх газрын хөрөнгийн зах зээлийг уналтад оруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.