ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлнэ.
БНХАУ-ын Бээжин хотод “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалт энэ сарын 17-20-ны өдрүүдэд болж байна. Тус чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзлаа.
Энэ үеэр ОХУ-аас Монгол улсад түлш, шатахууны нийлүүлэлтийг цаашид тогтвортой байлгахаа мэдэгдсэн бөгөөд зарим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын татварыг бууруулах асуудлаар хэлэлцэхээр тогтсон байна.
Тодруулбал, Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татварын хэмжээг ойрын өдрүүдэд Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр тохиролцжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй