Борлуулалт буурснаар Lucid компаний хувьцааны ханш уналаа
Өчигдөр Lucid Group ойролцоогоор 1500 Air загварын седан автомашин борлуулсан гэдгээ мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрээгүйн улмаас хувьцааны ханш нь 5 гаруй хувиар унасан байна.
Харьцуулбал, өмнөх улиралд Lucid 1404 автомашин борлуулсан бол өмнөх оны мөн улиралд 1398-д хүрч байжээ.
Өнгөрсөн жил Саудын Арабын Засгийн Газар Lucid компаниас 10 жилийн хугацаанд хамгийн багадаа 50 мянган цахилгаан автомашин авахаар тохирсон бөгөөд энэ оны сүүлээр худалдан авалт хийгдэх хүлээлттэй байна. Lucid компанийн Air загварын үнэ 77,400 ам.доллараас эхэлдэг бөгөөд улирлын тайлангаа ирэх сарын 7-нд олон нийтэд танилцуулах юм байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй