Netflix хэрэглэгчдийн тоо нууц үгээ хуваалцах боломжгүй болсноор өслөө.
Шинэ нууц үгийн тохиргоог нэвтрүүлсний дараа Netflix хэрэглэгчдийн тоо 10.8 хувиар өсөж 3-р улирлын тайланд эерэгээр нөлөөллөө.
Компани тус улиралд 8.8 сая гаруй хэрэглэгчтэй болсон нь 2020 оны 2-р улирлаас хойшхи хамгийн сайн үзүүлэлт юм.
Түүнчлэн Netflix төлбөрөө нэмэх шийдвэр гаргасан бөгөөд ердийн төлбөрийн нөхцөл нь 9.99 ам.доллараас 11.99 ам.доллар болж байгаа бол премиум нөхцөл нь 22.99 ам.доллар болж байна. Энэ өөрчлөлтөд АНУ-ын хэрэглэгчдээс гадна Их Британи болон Франц улс хамрагдахаар байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй