Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Тесла компаний ашиг 2019 оны 2-р улирлаас хойш анх удаа шинжээчдийн хүлээлтийг давсангүй.

Тесла компаний ашиг 2019 оны 2-р улирлаас хойш анх удаа шинжээчдийн хүлээлтийг давсангүй.

Тесла компаний ашиг 2019 оны 2-р улирлаас хойш анх удаа шинжээчдийн хүлээлтийг давсангүй.

Өчигдөр Тесла компани 2023 оны 3-р улирлын тайлангаа танилцууллаа. Шинжээчид нэгж хувьцаанд ногдох ашгийг 73 цент гэж хүлээж байсан ч тайлангийн үзүүлэлтээр 66 цент, борлуулалтын орлогыг 24.1 тэрбум ам.доллар гэж хүлээж байсан ч 23.35 тэрбум ам.доллар байв.  

Ингэснээр тус компанийн ашиг болон орлогын үзүүлэлт нь 2019 оны 2-р улирлын тайлангаас хойш анх удаа шинжээчдийн таамаглалаас бага гарч байгаа юм байна.

Тайлан муу гарснаас шалтгаалж Тесла компанийн хувьцааны ханш бирж хаагдсаны дараах арилжаагаар 4.24 хувиар унасан бөгөөд өчигдрийн биржийн арилжааг оролцуулбал нийтдээ 9.02 хувиар унажээ.

ШАЛТГААН НЬ: Тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск “Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ялангуяа бодлогын хүү өндөр байгаагаас шалтгаалж автомашинуудыхаа үнийг дахин бууруулах шаардлагатай болж байна” гэжээ.  

Мөн тус компанийн 2023 оны 11 сарын 30 өдөр худалдаанд гаргах “Cybertruck” автомашины орлого 12-18 сарын дараа эерэг мэдээ дуулгах болно гэж мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.