Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Алтны ханш гоеполитикийн асуудлаас өссөн ч бодлогын хүү өсвөл унах төлөвтэй байна.

Алтны ханш гоеполитикийн асуудлаас өссөн ч бодлогын хүү өсвөл унах төлөвтэй байна.

Алтны ханш гоеполитикийн асуудлаас өссөн ч бодлогын хүү өсвөл унах төлөвтэй байна.

Алтны ханш мягмар гарагт 8-р сарын 1-ээс хойших хамгийн дээд цэгтээ хүрч, өнөөдөр өглөөний байдлаар 0.2%-иар өсөж унц нь 1,950.83 ам.доллар болжээ.

СУУРЬ ТАЛААС :

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг Израилд айлчлахын өмнөхөн Израилийн арми болон Хамас бүлэглэлийн хооронд мөргөлдөөн болж, Газын зурвасын эмнэлгийг бөмбөгдсөний улмаас олон зуун палестин хүн амь үрэгджээ.

Улс төр, санхүүгийн тодорхойгүй байдлын үед үнэ цэнийн найдвартай нөөц гэгддэг алтны үнэ 10-р сарын 06-нд долоон сарын доод түвшинд хүрснээс хойш бараг 140 ам.доллар буюу 8%-иар өссөн байна.

ХНС-ын хэд хэдэн албан тушаалтнууд тайлбар өгсөн ч АНУ-ын бодлогын хүүгийн чиг хандлага яг хаашаа эргэх нь тодорхойгүй байна.

Гэхдээ Нью-Йорк хотын ХНС-ийн Ерөнхийлөгч Жон Уильямс инфляцийг төв банкны зорилтот 2%-д хүргэхийн тулд хүүг хэсэг хугацаанд өндөр байлгах шаардлагатай гэж мэдэгдээд байгаа юм. Мөн өнөөдөр орой Нью-Йоркийн Эдийн засгийн клубт болох уулзалтын үеэр Жэром Пауэллийн хэлэх үг зах зээлийн анхаарлын төвд байна.

Холбооны нөөцийн сангийн лхагва гаригт нийтэлсэн тайланд дурдсанаар, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд суларч, үнэ өссөөр байгаа тул АНУ-ын эдийн засгийн идэвхжил сүүлийн сар хагасын хугацаанд бага зэрэг тааруу байна гэсэн байна.

Өндөр хүү нь ам.доллараар үнэлэгддэг, ямар ч хүү өгдөггүй алт мэт бүтээгдэхүүний ханшид сөргөөр нөлөөлдөг тул унах магадлал өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.