AT&T компани тайлангаа тавьснаар хувьцааны ханш нь 6.56 хувиар өслөө.
Өчигдөр АНУ-ын үүрэн телефоны салбарын аваргуудын нэг болох AT&T компани 2023 оны 3-р улирлын тайлангаа тавьснаар хувьцааны ханш нь бирж хаагдсаны дараах арилжаагаар 6.56 хувиар өсжээ.
Шинжээчид тус компанийн 3-р улирлын орлогыг 30.2 тэрбум ам.доллартай байна гэж хүлээж байсан бол 30.35 тэрбум ам.долларын орлоготой буюу өмнөх оны мөн үеэс 1 хувиар өндөр гарчээ.
Харин тайлант хугацаанд нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг 0.64 ам.доллар буюу шинжээчдийн таамаглал болох 0.62 ам.доллараас өндөр гарчээ.
Тус компанийн үзүүлэлтүүд шинжээчдийн хүлээлтээс өндөр гарахад 5G сүлжээнээс олох орлого өссөн нь нөлөөлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй