ХНС-ийн дарга Жером Пауэлл юу ярив?
Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэллийн тайлбарт Төв банк одоогийн бодлогын хүүгээ удаан хугацаанд үргэлжлүүлэх төлөвтэй байсан учраас өчигдөр АНУ-ын хувьцааны ханш уналаа.
Эхэндээ Жером Пауэллийн танилцуулсан мэдэгдлийн дараахан S&P 500 индекс болон хувьцааны ханш өссөн юм. 
Гэсэн ч Пауэллын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагын дараа АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 5%-д хүрснээс гадна, SP500 индекс 0.85%-иар унаж 4278-д хаагдсан байна.
Товчхондоо, АНУ-ын инфляци ХНС-ийн зорилтот түвшинд хүртэл буугаагүй байгаа тул хүүг урт хугацаанд өндөр хэвээр барихаар байна.
CME-ийн FedWatch Tool (FEDWATCH) дагуу 2023.10.31-11.01-нд болох FOMC уулзалтын үеэр хүүг хэвэнд үлдээх магадлал 99% болжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        
Таалагдсан
 - 
                                                        
Хөгжилтэй
 - 
                                                        
Яахавдээ
 - 
                                                        
Гунигтай
 - 
                                                        
Таалагдсангүй
 
			