Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Moody’s агентлаг Израилийн зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй

Moody’s агентлаг Израилийн зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй

Moody’s агентлаг Израилийн зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй

Өчигдөр Moody’s Investors Service агентлаг дайны нөхцөл байдал үүссэн учраас Израилийн зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй гэдгээ мэдэгджээ.

 Тус шийдвэр нь Израилийн хөрөнгө босгох боломжийг хязгаарлах бөгөөд зээлийн өртгийг нь өсгөхөөр байна.

Moody’s агентлагаас гаргасан мэдэгдэлд “Одоогийн зэвсэгт мөргөлдөөн урт хугацаанд үргэлжлэх магадлалтай байна” хэмээжээ.

Хамас бүлэглэлийн дайралтын өмнө буюу 7 сард Moody’’s агентлагийн зүгээс “Израилийн Дээд Шүүх нь Засгийн газрын аливаа шийдвэрт хориг тавих эрхийг  түдгэлзүүлсэн нь цаашлаад тус улсын эдийн засаг, аюулгүй байдалд сөрөг нөлөөлж магадгүй”-г дурдаж байсан юм. Тэгвэл одоо энэхүү нөлөөллүүд зэрэглэл буурахад нөлөөлж болзошгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.