Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Илон Маск "X платформ 2 төрлийн төлбөрийн нөхцөлтэй үйлчилгээ нэвтрүүлнэ" гэлээ.

Илон Маск

Илон Маск "X платформ 2 төрлийн төлбөрийн нөхцөлтэй үйлчилгээ нэвтрүүлнэ" гэлээ.

Илон Маск X платформыг 2022 оны 10 сард авснаас хойш бодлогын чанартай олон өөрчлөлтийг хийгээд байгаа билээ. 

Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Илон МаскX платформ нь 2 төрлийн төлбөрийн нөхцөлтэй үйлчилгээ нэвтрүүлнэ” гэж мэдэгджээ.

Эхний төрөл нь “бага төлбөр төлсөн хэрэглэгчид зар сурталчилгаа хүлээн авах” бол дараагийнх нь “арай өндөр төлбөр төлөөд зар сурталчилгаа хүлээн авахгүй” байж болох юм байна.

Түүнчлэн тун удахгүй Шинэ Зеланд болон Филиппин улсын хэрэглэгчид X платформыг ашиглахад жилийн 1 ам.долларын суурь хураамж төлөх бөгөөд энэ нь спам болон хуурамч үйлдэлтэй тэмцэхэд зориулагдсан гэж компаниас мэдэгджээ.

Одоогоор X платформын X Premium нь 8 ам.долларын төлбөртэй бөгөөд хэрэглэгчид нь аккаунтын баталгаажуулалтын цэнхэр тэмдэг эзэмших болон пост засварлах зэрэг эрхтэй юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.