Энэ 7 хоногт Microsoft, Alphabet, Мета платформc, Amazon компаниуд тайлангаа тавина.
----------------Тайлангаа тавих компаниуд
Энэ 7 хоногийн мягмар гарагт Microsoft (NASDAQ:MSFT) болон Alphabet (NASDAQ:GOOGL) лхагва гарагт Мета платформc (NASDAQ:META) пүрэв гарагт Amazon (NASDAQ:AMZN) 3-р улирлын орлогын тайлангаа олон нийтэд танилцуулна.
Энэ 7 хоногт тайлангаа тавих бусад томоохон компаниудын жагсаалтад Coca-Cola (NYSE:KO), General Motors (NYSE:GM), Merck (NYSE:MRK) болон United Parcel Service (NYSE:UPS) багтаж байна.
----------------Энэ 7 хоногт хөрөнгө оруулагчдын анхааралд
- Хөрөнгө оруулагчид АНУ-ын компаниудын ашиг бүхэлдээ сэргэнэ хэмээн найдаж байна.
- Мөн энэ 7 хоногт гарах 3-р улирлын дотоодын нийт бүтээгдэхүүн, хувийн хэрэглээний зардлын үнийн индекс зэрэг мэдээлэлд анхаарлаа хандуулж байна.
- Эдийн засагчид 3-р улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 4.1%-иар өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь хэрэглээний өндөр зарцуулалтаас үүдэлтэй юм.
- Хүнсний болон шатахууны тогтворгүй зардлыг хассан хувь хүний хэрэглээний зардлын индекс өмнөх оны мөн үеэс 3.7%-иар нэмэгдэх төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй