Бондын өгөөж буурснаар технологийн компаниудын хувьцааны ханш сэргэлээ.
Бондын өгөөж
Даваа гаригт 10 жилийн хугацаатай АНУ-ын засгийн газрын бондын өгөөж 5%-иас давсан ч хөрөнгийн биржийн арилжааны сүүлийн хагас цагт 4.85% болж буурчээ.
Холбооны нөөцийн сангийн ажилтнууд бондын өгөөж нэмэгдэх нь эдийн засгийн сэргэлтэд бодлогын хүүгийн өсөлттэй адил нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэж байна.
11 сард болох ХНС-ийн дараагийн хурлын үеэр хүү тогтвортой байх магадлал 98%, харин 12 сард хүү хэвээр хадгалагдах магадлал 74% байна.
ХНС энэ долоо хоногт гарах гуравдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт болон инфляцийн тайланг хувийн хэрэглээний зардлын индекс хэлбэрээр харж шийдвэр гаргахад илүү дөхөм болох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй