БНХАУ-ын индексүүд өслөө.
Өчигдөр БНХАУ-ын төрийн зөвлөлөөс эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх зорилгоор орон нутгийн засаг захиргаанд ирэх 4 жилийн хугацаанд хөнгөлөлттэй зээл авах, санхүүжилт босгох эрхийг өгч буйгаа мэдэгдлээ.
Энэ нь БНХАУ-аас хэрэгжүүлж буй голлох бодлогуудад дэмжлэг үзүүлнэ хэмээн БНХАУ-ын эдийн засгийн бодлогын хорооны дэд дарга Xu Hongcai мэдэгдсэн байна.
Мөн тэрээр “Одоогоор эдийн засгийг илтгэх голлох үзүүлэлтүүд хангалтгүй байна. Гэхдээ энэ онд эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэх нь тийм ч хэцүү зүйл биш бөгөөд харин ирэх онд эдийн засгийн нөхцөл хүндэрч болзошгүй” гэж CNBC-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Дээрх үйл явдлаас шалтгаалан өнөөдөр өглөөний 09:41 минутын байдлаар Хонгконгийн Hangseng индекс 2.21 хувиар өссөн бол Shenzhen Component индекс 1.23 хувиар өслөө.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        
Таалагдсан
 - 
                                                        
Хөгжилтэй
 - 
                                                        
Яахавдээ
 - 
                                                        
Гунигтай
 - 
                                                        
Таалагдсангүй
 
			