Alphabet-ийн хувьцаа уналаа
Google-ийн толгой компани Alphabet Inc-ийн (NASDAQ:GOOGL) C ангиллын (NASDAQ:GOOG) хувьцааны ханш үүлэн тооцооллын шинэчлэл удааширснаас орлого нь багассан тул зах зээлийн дараах арилжаагаар 5% уналаа.
Тус компани 3-р улиралд 76.7 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанаас 1.55 ам.долларын ашиг олсон байна. Ингэснээр нийт орлого нь 11%-иар өссөн байна.
Үүлэн технологийн орлого 22%-иар өсөж, 8.4 тэрбум ам.долларт хүрсэн ч 8.6 тэрбум ам.долларын хүлээлтэнд хүрсэнгүй.
Харин хайлтын систем болон бусад бизнесээс олсон орлого 11%-иар өсөж 44 тэрбум ам.доллар, YouTube-ийн сурталчилгааны орлого 12%-иар өсөж 7.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Alphabet-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай хайлтын систем, YouTube, Cloud, Pixel төхөөрөмж болон бусад олон төрлийн хиймэл оюун ухаанд суурилсан инноваци нэвтрүүлсэндээ сэтгэл хангалуун байна гэсэн байна.
Тэрээр “Бид хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарна. Энэ нь хүн бүрт сэтгэл хөдөлгөм ахиц дэвшил авчрахаас гадна цаашид ч олон шинэлэг зүйлсийг нэвтрүүлэх болно” хэмээжээ.
Тайлангийн хурлын үеэр Google-ийн удирдлагууд дэлхийн 1000 том компанийн 60 гаруй хувь, хиймэл оюун ухааны гарааны компаниудын талаас илүү хувь нь Google Cloud-ын үйлчлүүлэгчид гэж мэдэгдэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй