Дайны гал алтны ханшийг өдөөж байна.
Палестины Хамас бүлэглэл Израил руу гэнэт халдан довтолсон нь Ойрх Дорнодын нөхцөл байдлыг хурцатгаад байна. Тиймээс зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох зорилготой дипломат хэлэлцээрүүд үргэлжилсээр байна.
Одоогоор Израил улс Газын зурваст хийхээр төлөвлөсөн хуурай замын дайралтаа түр хугацаанд зогсоосон ч Газын зурвасыг агаараас бөмбөгдөж, Ливан дахь Хезболла бүлэглэлд цохилт өгсөөр байна.
Блүүмберг агентлаг, Газын зурваст барьцаалагдсан 200 гаруй хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд Ливаны Хезболла бүлэглэл Израилийг хойд зүгээс нь довтлох магадлалтай байна гэж мэдээлж байна.
Дээрх үйл явдлын улмаас алтны ханш 1961 ам.долларт хүрч бага зэргийн завсрын хөдөлгөөнийг үзүүлсэн ч хөрөнгийн зах зээл өсөлттэй байна.
Цаашид дайн даамжрах эсэх нь хөрөнгийн зах зээлийн өсөлтийн загварыг өөрчилж, алтны ханш 2020 ам.долларт хүрэх суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй