Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Мета платформсын хувьцаа өсөх үү?

Мета платформсын хувьцаа өсөх үү?

Мета платформсын хувьцаа өсөх үү?

Өчигдөр Meta Platforms Inc компани 3-р улирлын тайлангаа танилцууллаа.

Тус компанийн зардал буурсан нь ашгийг нь өсгөх гол шалтгаан болсноор тайлангийн үзүүлэлт шинжээчдийн хүлээлтийг давлаа.

______Шинжээчид тус компанийг 33.57 тэрбум долларын орлоготой ажиллаж нэгж хувьцаанд 3.64 ам.долларын ногдол ашиг олгоно гэж таамаглаж байсан ч 34.15 тэрбум долларын орлого олж, 4.39 долларын EPS-тэй ажиллаж хүлээлтийг давлаа

______Нийт зардал 20.40 тэрбум ам.доллар болсон нь жилийн өмнөхөөс 7%-иар буурч, үйл ажиллагааны ашиг нь 20%-иар өссөн байна.

______Зар сурталчилгааны орлого 23%-иар өсөж, 27.24 тэрбум доллараас 33.64 тэрбум доллар болжээ.

______Фэйсбүүкийн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчид буюу DAU-ийн тоо 7%-иар өсөж 3.14В болсон бол сарын идэвхтэй хүмүүс буюу MAU-ын тоо 3%-иар өсөж 3.05В болжээ.

Гэсэн ч биржийн дараах арилжаагаар Meta Platforms Inc (NASDAQ:META) 4%-иас илүү өссөн ч эргээд огцом унасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.