АНУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтийг давлаа
АНУ-ын эдийн засаг 3 дугаар улиралд 4.9%-ийн тогтвортой өсөлтийг үзүүлж, эдийн засагчдын таамаглаж байсан 4.7%-ийг давж, 2 дугаар улиралд ажиглагдсан 2.1%-ийн өсөлтийг хоёр дахин нугаллаа.
Гэхдээ энэхүү гайхалтай гүйцэтгэл нь урт хугацааны зээлийн хүүгийн өсөлт, Украин болон Ойрхи Дорнод дахь геополитикийн зөрчилдөөн зэргээс шалтгаалж буурч болзошгүй юм.
Хэдийгээр ДНБ-ий энэхүү өсөлт нь Атлантагийн ХНС-ийн GDPNOW-ийн таамаглаж байсан 5.3%-иас доогуур байсан ч ХНС-аас удахгүй гаргах бодлогын хүүгийн шийдвэрт төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байна.
Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ сүүлийн 22 жилийн хугацаанд дээд цэгт барьснаар бодлого боловсруулагчдад өмнөх бодлогын хүүг өсгөсөн үр нөлөөллийг тооцоолох болон бондын зах зээлийн огцом уналтыг дүгнэх боломжийг олгож байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй