7 хувиар өссөн Amazon-ий хувьцааны ханш цаашид хэрхэх бол?
Өчигдөр Амазон (NASDAQ: AMZN) гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Тус компанийн үүлэн технологийн бизнес тогтворжиж, зар сурталчилгааны орлого өссөн нь шинжээчдийн таамаглалыг эвдлээ.
Амазон 3 улиралд 143.1 тэрбум долларын орлого олжээ. Ингэснээр нэгж хувьцаанд ногдох ашиг шинжээчдийн хүлээлтээс 60 хувиар өсөж 0.94 ам.доллар болжээ.
Мөн Хойд Америк дахь цэвэр борлуулалт нь өнгөрсөн оны гуравдугаар улирлаас 11%-иар өсөж 87.9 тэрбум долларт хүрсэн байна.
Клоуд бизнесийн сегмент болох Amazon Web Services-ийн орлого 12%-иар өсөж 23.1 тэрбум доллар, үйл ажиллагааны орлого нь 29%-иар өсөж 6,98 тэрбум доллар болсон байна.
Зар сурталчилгааны орлого өмнөх оны мөн үеэс 26%-иар өсөж 12.06 тэрбум долларт хүрсэн байна.
Amazon компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси “Amazon Web Services-ийн өсөлт тогтворжиж, зар сурталчилгааны орлого эрчимтэй өссөн нь үйл ажиллагааны нийт орлого болон чөлөөт мөнгөн урсгал мэдэгдэхүйц өсөхөд нөлөөлсөн" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй