Хүлээлт үүсгэсэн-Холбооны нөөцийн сангийн хурал
Хөрөнгө оруулагчид ирэх пүрэв гарагт болох Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хуралд анхаарлаа хандуулж байна. Учир нь тус хурлаар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан бодлогын хүүгийн цаашдын төлөв байдлын талаарх мэдээлэл тодорхой болох юм.
ХНС-гийн дарга Жером Пауэлл “Урт хугацааны өгөөж нэмэгдэж байгаа нь бодлогын хүүг нэмэх хэрэгцээг бууруулдаг” гэж хэлсний дараа ихэнх хөрөнгө оруулагчид одоогийн хурлаар бодлогын хүүг өсгөхгүй гэсэн хүлээлттэй байна.
Засгийн газрын бондын өгөөж сүүлийн 15 гаруй жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн нь S&P500 индексийн огцом уналтад нөлөөлсөн юм.
Долдугаар сарын сүүлчээр S&P500 индекс жилийн дээд цэгтээ хүрснээс хойш 10 гаруй хувиар унасан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг найман хувиар өссөн хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй