Панасоник компани Теслагийн хувьцааны ханшийг 5 хувиар унахад нөлөөлөв.
Өчигдөр Теслад цахилгаан автомашины батарей нийлүүлэгч Панасоник компани 2023 оны 3-р улирлын тайлангаа танилцуулахад батарей үйлдвэрлэл нь буурсан байна.
Үүнээс болж Теслагийн хувьцааны ханш биржийн арилжаагаар 4.79 хувиар унасан бол бирж хаагдсаны дараах арилжаагаар 0.59 хувь буюу нийт 5.38 хувиар уналаа.
Цахилгаан автомашины батарей үйлдвэрлэл буурсан нь цаашид батарейн үнэ өсөх мөн цахилгаан автомашины эрэлт багасаж байгааг баталж байна гэж хэлж болох юм.
Ялангуяа өндөр үнэтэй цахилгаан автомашин болох Теслагийн Model X SUV болон Model S седан загварын автомашинууд засгийн газраас хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтөд орж чадахгүй байх эрсдэлтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй