Хүлээлт үүсгэсэн компаниудын тайлан

Зах зээлийн өнгийг тодорхойлогч хэд хэдэн компани энэ 7 хоногт тайлангаа танилцуулна. Тухайлбал технологийн салбарын гол төлөөлөгчид болох чип үйлдвэрлэгч Advanced Micro Devices Qualcomm (NASDAQ:QCOM), Intel (NASDAQ:INTC) тайлангаа танилцуулах юм. Харин Apple-ийн тайлан хэрэглэгчдийн эрэлт хэр байгааг харуулна.

Өнөөдөр тайлангаа танилцуулах 3 чухал компани:

1. Advanced Micro Devices

Хөрөнгө оруулагчид чип үйлдвэрлэгч Advanced Micro Devices Inc (NASDAQ:AMD) нэгж хувьцаанд ногдох ашгийг 68 цент, 5.7 тэрбум ам.долларын орлого олно хэмээн таамаглажээ.

2. Caterpillar

Тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Caterpillar Inc (NYSE:CAT) 16.56 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанд ногдох ашгийг 4.80 ам.доллараар тайлагнана гэж тооцоолж байна.

3. Anheuser Busch InBev

Budweiser үйлдвэрлэгч Anheuser Busch Inbev (EBR:ABI) NV ADR (NYSE:BUD) нь 15.7 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанд ногдох ашгаа 84 центээр тайлагнах төлөвтэй байна.