SolarWinds компани луйвар хийсэн үү?
Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос программ хангамжийн SolarWinds Corp компани болон Мэдээллийн аюулгүй байдлын захирал Тимоти Брауныг кибер аюулгүй байдлын алдааг нууж, луйвар хийсэн хэрэгт буруутгалаа.
Тодруулбал, тус компанийг 2018 онд IPO хийсэн цагаасаа эхлэн 2020 оны 12 сар хүртэл хөрөнгө оруулагчдыг хуурамч мэдээллээр хангаж, болзошгүй эрсдэлийн талаар нуун дарагдуулсан гэж мэдэгдлээ.
Харин SolarWinds компаниас хийсэн хариу мэдэгдэлд, энэ нь нотолгоогүй хэрэг бөгөөд тэднийг эрхээ хэтрүүлж байна гэсэн байна.
SolarWinds компани нь Техаст төвтэй бөгөөд хуулийн этгээд болон засгийн газрын хэрэглэгчдэд зориулсан программ хангамжийг хөгжүүлдэг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй