Blackrock хөрөнгө оруулалтын сан Хамас-Израйлын мөргөлдөөн, геополитикийн эрсдэлийг юу гэж дүгнэв?
Хамас бүлэглэлийн Израйл руу хийсэн довтолгоо нь 1973 оны Yom Kippur-ын дайнаас хойших хамгийн том дайралт болоод байна.
Мөргөлдөөн үргэлжилсээр байгаа нь Ойрхи Дорнодын зах зээлд маш өндөр хэлбэлзлийг үүсгээд байна.
Хэрэв Хезболла бүлэглэл АНУ болон Израйлын газар нутагт халдсан тохиолдолд мөргөлдөөн тус бүсээс тэлж, АНУ болон Арабын орнуудыг хамрана гэж шинжээчид үзэж байгаа юм.
АНУ нь Израйлд дэмжлэг үзүүлэхээр Газын бүс нутагт цэргийн анги нэгтгэлүүдээ хэдийн байршуулсан нь бусад улс орныг дайнд орохоос сэргийлж байна.
Хэрэв мөргөлдөөнд Иран оролцсон тохиолдолд Израйлын хариу арга хэмжээ нь эрчим хүч, газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлөх хүлээлттэй байна.
Зэвсэгт мөргөлдөөний улмаас ямар бүтээгдэхүүний ханш аль чиглэлд хөдлөх вэ?
- Газрын тосны ханш – Өсөх чиглэлд
- VIX индекс – Өсөх чиглэлд
- АНУ-ын өндөр өгөөж бүхий бондууд – Унах чиглэлд
Эрсдэлийн дүгнэлт:
- Энэхүү дайн дахин тохиолдох магадлал маш өндөр
- Гэсэн ч ханшид нөлөөлөх магадлал дунджаас бага
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй