Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хэрэглэгчид 3 сар дараалж эдийн засгийн өсөлтөд итгэсэнгүй

Хэрэглэгчид 3 сар дараалж  эдийн засгийн өсөлтөд итгэсэнгүй

Хэрэглэгчид 3 сар дараалж эдийн засгийн өсөлтөд итгэсэнгүй

АНУ-ын Conference Board байгууллагаас эрхлэн гаргадаг хэрэглэгчийн итгэлийн индекс буюу Consumer Confidence Index 2023 оны 10 сард 102.6 хүртэл унаж 9 сарын үзүүлэлтээс 104.3 доогуур гарлаа.

Энэ нь 2023 оны хамгийн доод түвшнийг заасан 2 дахь үзүүлэлт болж байгаа бөгөөд 5 сард 102.5 хүрч байжээ.

Тус индексийг гаргахдаа нийгмийн бүх давхарга болон бүх насны төлөөллийг хамруулсан бөгөөд 25-35 мянган ам.долларын өрхийн орлоготой хэсэг түлхүү оржээ.

Conference Board-ын ахлах эдийн засагч Дана Питерсон “Хэрэглэгчид эдийн засаг дахь үнийн өсөлт ялангуяа хоол хүнс болон шатахууны үнийн хөөрөлтөд анхаарлаа хандуулсаар байна” гэлээ.  

Түүнчлэн улс төрийн нөхцөл байдал болон бодлогын хүү нь сэтгэл зовоосоор байна гэж тэмдэглэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.