АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөсөнгүй
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөсөнгүй
Өчигдөр АНУ-ын Холбооны нөөцийн сангийн нээлттэй захын хурал болж бодлогын хүүг өсгөхгүй буюу одоогийн 5.25-5.50 хүүгийн түвшинд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Тус шийдвэрийн дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд Dow Jones индекс 0.67 хувиар, S&P 500 индекс 1.05 хувиар, Nasdaq индекс 1.64 хувиар өслөө.
Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэллийн мэдэгдсэнээр инфляцын зорилтот түвшин болох 2 хувьд хүрэхэд хол байгаа тул одоогоор бодлогын хүүг бууруулах бодолгүй байна гэлээ.
Мөн тэрээр ирэх 12 сарын хурлаар бодлогын хүүг хэрхэх талд одоогоор ямар нэгэн шийдэлд хүрээгүй бөгөөд тухайн үед хамгийн “зөв” шийдвэрийг гаргах болно гэсэн байна.
Он гарснаар Холбооны нөөцийн сан нийт 7 удаа хуралдсан бол 2, 3, 5, 7 сард болсон хурлаар бодлогын хүүг 4 удаа өсгөсөн бол 6 болон 9 сарын өсгөсөнгүй. Бодлогын хүүг өсгөх эсэх дараагийн шийдвэр 2023 оны 12 сарын 14-нд болох хурлаас гарна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй