Ам.долларын ханш, бондуудын өгөөж буурч, алтны ханш өслөө.
Алтны спот ханш 0.2%-иар өсөж 1985.99 ам.долларт хүрч өссөн ба фючирс ханш 1993.8 ам.долларт хүрч өссөн байна.
Бодлогын хүүгийн алтны ханш дахь нөлөө
Холбооны нөөцийн сан бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэрийг гаргахдаа одоогийн санхүүгийн нөхцөл байдал инфляцийг удирдахад хангалттай байгаа, эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байгаа ч ирээдүйн хүлээлт сайнгүй байгааг дурдсан юм.
Жером Пауэллын хэлснээр “Зах зээлд зээлийн хүү өндөр тогтсоноор төв банк цаашид бодлогын хүүгээ бууруулах нөхцөлийг бүрдүүлэхээр байна” гэсэн юм. Гэвч энэ нь эсрэгээрээ бусад таваарын бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлнө.
Геополитикийн нөлөө
Геополитик талаас харвал өчигдөр Израйлын зүгээс Хамас бүлэглэлийн томоохон командлагчийг хороосон, Газын зурвас дахь Жабалиа хоргодох байранд 2 дахь цохилтоо үзүүлнэ гэж мэдэгдлээ.
Израйлын авч буй арга хэмжээний улмаас улс орнууд гадаад харилцаагаа тасалж, хэд хэдэн улс элчин сайдаа татаад байна. Энэ нь алтны ханшийг өсгөх суурь хүчин зүйл болж болзошгүй.
Цаашид?
Энэ 5 дахь өдөр АНУ-ын шинээр ажилд орсон хүмүүсийн мэдээлэл зарлагдах ба тоон үзүүлэлт өндөр гарвал Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөх магадлал нэмэгдэнэ.
Өнгөрсөн лхагва гарагт гарсан ажил эрхлэлтийн мэдээлэл нь 9 сард ажлын байрны хүртээмж сайн байж, хөдөлмөрийн зах зээлийн хүндрэл арилж буйг илтгэсэн учраас цаашид эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна.
Алтны ханштай хамааралтайгаар ам.долларын ханш 0.2% буурч ёроолын цэгээ шалгаад буй аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй