Ам.доллар суларч, газрын тосны ханш өслөө.
Брент маркийн нефтийн үнэ 2.22 ам.доллар буюу 2.6%-иар өсөж, баррель нь 86.85 ам.доллар болсон бол АНУ-ын баруун Техасын газрын тосны үнэ 2.23 ам.доллар буюу 2.8%-иар өсөж баррель нь 82.67 ам.долларт хүрсэн байна.
Энэ 7 хоногт болсон ХНС-ийн бодлогын хурлаар жишиг хүүг 5.25%-5.50%-д хэвээр үлдээв.
Английн Төв банкны өчигдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг хоёр дахь сардаа хэвээр нь үлдээлээ.
Зээлийн хүүгийн огцом өсөлт эдийн засгийг удаашруулж, эрчим хүчний эрэлтийг бууруулж болзошгүй учраас төв банкнуудын бодлогын хүүгийн шийдвэр газрын тосны хөрөнгө оруулагчдад чухал байдаг.
Нийлүүлэлтийн тал дээр газрын тосны шилдэг экспортлогч Саудын Араб 12 сарыг хүртэл өдөрт 1 сая баррелиар олборлолтоо бууруулна.
Хөрөнгө оруулагчид мөн Ойрхи Дорнодод болж буй үйл явдлыг ажиглаж байна. Учир нь бүс нутгийн мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Өчигдрийн байдлаар Израилийн танкны анги нэгтгэл Хамас бүлэглэлийн дайчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас Газа хотын эргэн тойронд мөргөлдөөн хурцадмал байдалд хүрээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй