Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ажил эрхлэлтийн мэдээлэл захыг өсгөлөө.

Ажил эрхлэлтийн мэдээлэл захыг өсгөлөө.

Ажил эрхлэлтийн мэдээлэл захыг өсгөлөө.

Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт АНУ-ын хөдөлмөрийн яамнаас 10 сарын ажил эрхлэлтийн тоон мэдээллийг зарлалаа.

АНУ-д 10 сард нийт 150,000 ажлын байр шинээр нээгдсэн нь шинжээчдийн хүлээлт болох 180,000-ыг давсангүй.

Хөдөлмөр эрхлэлт муу байгаа нь хөрөнгө оруулагчид болон шинжээчдэд бодлогын хүүг цаашид өсгөхгүй нь гэсэн хүлээлт үүссэнээр хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өслөө.

Тодруулбал, Dow Jones индекс 0.66 хувиар өссөн бол S&P 500 индекс 0.94 хувиар NASDAQ индекс 1.38 хувиар өсжээ.

Ажил эрхлэлтийн талаарх үзүүлэлт сул байгаагаас шалтгаалж CME FedWatch Tool дахь бодлогын хүүгийн ирэх сарын хүлээлт өөрчлөгдсөн нь 3-р улирлын тайлангууд голлон нөлөөлж байна.

2023.12.13-нд болох ХНС-ийн хурлаар бодлогын хүүг өсгөхгүй байх магадлал 95.4 хувьтай байгаа бол өсгөх магадлал 4.6 хувьтай байна.

Энэ нь 7 хоногийн өмнө бодлогын хүүг өсгөх магадлал 79.1 хувь байсан бол өсгөхгүй байх магадлал 19.2 хувьтай байжээ.

АНУ-ын зах өссөнөөр даваа гарагийн өглөөний арилжаагаар Японы Nikkei 225 индекс 2.33 хувиар, Австралийн S&P/ASX 200 индекс 0.3 хувиар, Солонгосын Kospi индекс 2.61 хувиар өсжээ.

Харин Хятадын эх газрын Shanghai Composite индекс 0.54 хувиар, Shenzhen Component индекс 1.22 хувиар өссөн бол Хонгконгийн Hangseng индекс 1.41 хувиар өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.