S&P 500 индексийн ханш жилийн эцэст 4400-д хүрэх үү?
Пүрэв гарагт Стифелийн ахлах стратегич Баннистер ойрын хэдэн сард АНУ-д эдийн засгийн уналт тохиохгүй гэжээ.
Учир нь эдийн засгийн үзүүлэлтүүд (АНУ болон дэлхийн PMI индексүүдийн хувьд) ISM, PMI сэргэж байгааг илтгэж байгаа тул хүчтэй унах магадлал бага байна.
Мөн тэрээр жишиг индексүүд 12 сар гэхэд 4,400 орчим ам.долларт хүрсний дараа 2024 оны 4 сар хүртэл буурна гэж хүлээж байна гэлээ.
Энэхүү уналтыг Стифелийн ахлах стратегич Баннистер “ХНС-ийн бодлогын хүүгийн шийдвэрийг хөрөнгийн зах зээл арай хэтрүүлэн хүлээн авсан” гэж тайлбарлаж байгаа юм.
Мөн тэрээр ISM, PMI үйлдвэрлэлийн индексүүдийг "Эдийн засгийн жишиг үзүүлэлт" гэж иш татсан бөгөөд 6 сард 46-д хүрсэн нь доод цэг нь байж магадгүй гэлээ.
Баннистер PMI-ийн удаашралын хоёр төрөл байдгийг онцлоод, PMI нь ёроолдоо 36 орчим, мөчлөгийн доторх удаашралын үед PMI нь 46 орчим байдгийг тодотгов.
Стифелийн үзэж байгаагаар үйлдвэрлэлийн PMI-ийн оргил үе болон доод цэгийн хооронд дунджаар 20 сарын зай байдаг бөгөөд хэрэв 6 сарын үзүүлэлт хамгийн доод үзүүлэлт байсан бол 2024 оны 4-р улиралд оргилдоо хүрэх юм гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй