Синглчүүдийн баяраар худалдан авалт сайнгүй байх төлөвтэй байна.
Энэ долоо хоногийн хагас сайн өдөр /2023.11.11/ Сингличүүдийн баяр буюу БНХАУ-ын хамгийн том онлайн худалдааны фестивал болох гэж байна.
Анх Алибаба компаниас санаачилснаар эл өдөр онлайн худалдааны дэлгүүрүүд томоохон хямдрал зарлаж 11 сарын 10-аас 11-ийг шилжих шөнө 00 цаг 01 минутад асар их хэмжээний худалдан авалт онлайн худалдааны дэлгүүрүүдээр хийгддэг билээ.
Тэгвэл энэ жил тус фестивалаар худалдан авалт хэр их хийгдэх талаар Bain and Company хэмээх компаниас онлайн худалдаанд идэвхитэй оролцдог 3000 гаруй худалдан авагчийн дунд судалгаа явуулсан байна.
Судалгаанд оролцогчдын 77 хувь нь тус өдөр онлайн худалдан авалтын зарцуулалтаа нэмэхгүй хэмээжээ.
2021 онд хийгдсэн судалгаанд хамрагдагсдын 49 хувь нь худалдан авалтаа нэмэхгүй гэж байсан бол 2022 онд 76 хувь болж өсөж байсан юм.
Судалгааны үзүүлэлт муу гарах болсны гол шалтгаан нь цар тахлын дараа худалдан авагчдын зан төлөв цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өөрчлөгдсөн нөлөөлж байна хэмээн Bain and Company-ийн партнер James Yang мэдэгджээ.
Гэхдээ дээрх судалгаанд ердөө 3,000 хүн хамрагдсан, дэлгүүрүүд үнээ хэр бууруулах нь тодорхойгүй байгаа нь Синглчүүдийн баяраар худалдан авалт бага байна гэж шууд дүгнэлт хийхэд хүндрэлтэй юм.
Мөн онлайн худалдаа тухайн өдөр хэрхэн явагдахаас Alibaba, JD, Pinduouo зэрэг онлайн худалдааны компаниудын хувьцааны ханш өсөх унах нь тодорхойлогдох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй