Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Саудын Араб, ОХУ газрын тосны олборлолтоо бууруулна.

Саудын Араб, ОХУ газрын тосны олборлолтоо бууруулна.

Саудын Араб, ОХУ газрын тосны олборлолтоо бууруулна.

Ням гарагт газрын тосны гол нийлүүлэгч орнууд болох Саудын Араб, ОХУ-аас оны эцэс хүртэл газрын тосны нийлүүлэлтээ бууруулна гэдгээ мэдэгдсэнээр нефтийн зах зээл чангарлаа.

Эдгээр үйлдвэрлэгч орнууд нийлүүлэлтээ үргэлжлүүлэн танана гэсэн нь тийм ч гайхмаар зүйл биш ч 2024 оны эхээр энэ бодлогоо үргэлжлүүлсээр байвал зах зээлд илүү хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй юм.

Дэлхийн газрын тосны тэнцэлээс харахад 2024 оны 1-р улиралд газрын тосны зах зээл илүүдэлтэй байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Саудын Араб, ОХУ-ыг нийлүүлэлтээ үргэлжлүүлэн бууруулахад түлхэц болж магадгүй.

Мөн энэ долоо хоногийн сүүлээр гарах Хятадын эдийн засгийн гол үзүүлэлтүүд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Энэ үеэр Хятадын түүхий эдийн эрэлтийн талаар тодорхой мэдээлэл авах боломжтой юм.

Энэ онд Хятадын нефтийн импорт болон шатахууны эрэлт тогтвортой байгаа ч тус улс нөөцөө тогтмол нэмж байгаа нь ирэх саруудад импортын бууралтад нөлөөлж болзошгүй юм.

Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрвэл шатахууны эрэлт буурна гэж шинжээчид эмээж байна.

Хятадын 3-р улирлын ДНБ хүлээгдэж байснаас өссөн ч 4 улирлын үзүүлэлт буурах магадлал өндөр байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.