Оффис түрээслэгч WeWork компани дампуурлаа
АНУ-ын дампуурлын тухай хуулийн дагуу WeWork компани Нью Жерси мужид өргөдлөө гаргажээ. Тус компанийн нийт хөрөнгийн хэмжээ 15.06 тэрбум ам.доллар байгаа бол нийт өрийн хэмжээ нь 18.65 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Тус компани Японы SoftBank-ны дэмжлэгтэйгээр 2019 онд 47 тэрбум ам.доллар босгож байсан бөгөөд 5 жилийн өмнө IPO хийх оролдлого нь амжилтад хүрээгүй юм.
WeWork 8 сард болзошгүй дампуурлын талаар мэдэгдэж байсан бөгөөд даваа гарагт арилжаа дуусахаас өмнө хувьцааны ханш нь 84 центээр арилжаалагдаж байжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй