BlackRock компани ETF гаргахаар шийджээ.
Өчигдөр хөрөнгийн менежментийн BlackRock компани этериум ETF гаргах хүсэлтээ өгсөн нь крипто зах зээлийг өдөөлөө.
BlackRock компани энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Тус компани нь хөрөнгийн биржээр арилжаалагддаг сангуудын тэргүүлэгч бөгөөд iShares бүтээгдэхүүн нь 2.3 их наяд ам.долларын үнэлгээтэй юм.
Этериум үнэ пүрэв гарагт 7%-иар өсөж, 4 сараас хойш анх удаа 2000 ам.долларыг давлаа. Хөрөнгийн менежентийн компаниуд энэ зун ETF гаргахаар өргөдөл гаргаж эхэлснээр биткойны үнэ өсөөд байгаа юм.
Гэхдээ АНУ-ын үнэт цаас биржийн хороо криптовалюттай холбоотой бүтээгдэхүүнд таатай ханддаггүй хэвээр бөгөөд дээрх хүсэлтүүдийг батлаагүй байна.
Хэрэв энэ удаад зөвшөөрөл олговол дараагийн олон криптовалютад суурилсан ETF хүсэлтүүд үнэт цаас биржийн хороонд ирэхээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй