Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Дэлхийн хамгийн том ICBC банк кибер халдлагад өртлөө

Дэлхийн хамгийн том ICBC банк кибер халдлагад өртлөө

Дэлхийн хамгийн том ICBC банк кибер халдлагад өртлөө

Өнгөрсөн пүрэв гарагт хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн санхүүгийн байгууллагуудын хамгийн томд тооцогддог Industrial and Commercial Bank of China банкны АНУ дахь ICBC Financial Services хэлтэс кибер халдлагад өртөж систем нь доголдсон талаар мэдээлжээ.

Тодруулбал, АНУ-ын Засгийн газрын бондын арилжаа сааталд орсон байна.

The Financial Times-аас тус халдлагыг LockBit 3.0 программыг ашиглаж  үйлдсэнийг мэдээлсэн бөгөөд LockBit бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэсэн байна.

Учир нь LockBit хакерын бүлэглэл тус банкийг энэ хэргийг үйлдсэн тухай нийтлэлээ вэб хуудсандаа байршуулсан байна. Тэд нийтлэлээрээ дамжуулж хакердсаны улмаас үүссэн доголдлыг арилгуулахыг хүсвэл мөнгө төлөхийг шаарддаг ажээ. Тэдний нийтлэлээс тус бүлэглэлийг Нидерланд улсад байрладаг гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.