Moody’s агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг өөрчиллөө
Өчигдөр олон улсын Moody’s агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг “stable” буюу тогтвортой төлөвөөс “negative” буюу тогтвортой бус төлөв рүү шилжүүлжээ.
Зээлжих зэрэглэлийн төлөвийг өөрчлөхөд АНУ-ын төсвийн алдагдал өндөр гарсан, төсвийн тодотгол хийхэд үйл явц их байгаа нь голлон нөлөөлжээ.
3 сарын өмнө АНУ-ын өрийн тааз тулсан учраас Fitch агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг AAA зэрэглэлээс бууруулж AA+ зэрэглэл рүү шилжүүлж байсан юм.
Харин S&P Global-ын хувьд АНУ-ын зээлжих зэрэглэлийг 2011 онд бууруулж AA+ зэрэглэл тогтоосон байдаг.
Тухайн цагаас хойш АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сул байгаа талаар үнэлгээний компанийн ТУЗ-ийн дарга мэдэгдсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй