АНУ-ын 10 сарын инфляц өсөж болзошгүй.
Маргааш Улаанбаатарын цагаар 21:30 минутад АНУ-ын 10 сарын хэрэглээний үнийн индексийн тоон мэдээлэл зарлагдана.
Энэхүү мэдээлэл ямар гарахаас шалтгаалж ирэх сард ХНС бодлогын хүүг өсгөх эсэх талаар бодит таамаглал дэвшүүлэх боломжтой юм.
АНУ-д 9 сард түрээсийн зардал өссөнөөс үүдэн хэрэглээний үнийн индекс 0.4 хувиар өссөн бол 10 сард хэрэглээний үнийн индексийг 0.1 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байна.
Мөн энэ долоо хоногт 10 сарын үйлдвэрлэлийн үнийн индекс болон жижиглэн худалдааны тоон үзүүлэлтүүд гарна. Сүүлийн үеийн тоон дата мэдээллийг ажиглахад удахгүй зарлагдах эдгээр мэдээллүүд хүлээлтээс доогуур гарах төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй